1.7 га талбайд "Боловсрол" төглийг цогцлооно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ1.7 га талбайг хамарсан “Боловсрол” төглийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цогцлоохоор болж, өнөөдөр нээлтийг нь хийлээ.
Энэхүү төглийн ихэнх талбай ногоон байгууламжаас бүрдэх ба өвөрмөц дэд бүтэц бүхий сургалт сурталчилгаа зохион байгуулах, танин мэдэхүйн цогцолбор байхаар зураг төслийг нь гаргасан байна. Тодруулбал, төглийн 14544 м2 талбай нь ногоон байгууламж, 1837 м2 талбай нь зам сүүдрэвч, усан оргилуур, сандал, хөшөө зэрэг байгууламжтай байх гэнэ.
Нийслэлийн боловсролын газраас хэрэгжүүлж буй уг ажлыг Улаанбаатар хотын харьяа боловсролын байгууллагууд, тэдгээрт ажиллаж буй багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг эхчүүдийн хамтын ажиллагааны дүнд цогцлоон байгуулах юм. Төгөл байгуулснаар хүүхэд залуус гэлтгүй олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, танхимын бус сургалт явуулах, төрөлжсөн уралдаан тэмцээн зохиох, цаашлаад нийслэлийн утааг бууруулахад хувь нэмэр оруулах зорилго агуулжээ.
Б.Туул