Якутын эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-24 15:34:19
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн тус улсын Назрань хотноо зургадугаар сарын 12-15-нд болно.

Тус тэмцээнд бэлтгэх үүднээс Якутын чөлөөт бөхийн холбоо манай эрэгтэй бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх хүсэлт тавьжээ. Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Э.Ням-Очир, З.Занабазар, Т.Тулга, СМ Н.Амарсайхан нар гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын хамт Якутад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр тус улсад очсон байна.

Якут болон манай бөхчүүдээс гадна Казахстаны эрэгтэйчүүдийн шигшээ багийн зарим тамирчид хамтарсан бэлтгэл хийхээр Саха хотод иржээ. Манай бөхчүүдийн хувьд зургадугаар сарын 10-11-нд болох сонгон шалгаруулах тэмцээний өмнөх томоохон бэлтгэл нь болж байна.

Д.Өлзий
Related news