Пара таеквондоч Х.Энхтуяа тивийн аварга болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-07-05 10:12:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Чунчон хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах пара таеквондогийн тэмцээнд оролцсон Монголын шигшээ багаас Ази тивийн аварга хоёр, нэг мөнгө, нэг хүрэл медальтан тус тус тодорлоо. 

Тэмцээнд 19 орны 100 гаруй тамирчид оролцож хүч, ур чадвараа сорьжээ. Манай тамирчдаас К 44 ангиллын 61 кг-д Г.Болор-Эрдэнэ алтан медаль, эмэгтэйчүүдийн K 44 ангила лын 49 кг-д Х.Энхтуяа алтан медалийн эзэн болж Төрийнхөө дууллыг эгшиглүүлсэн байна. Тэмцээний шилдэг тамирчнаар пара таеквондогийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Энхтуяа шалгарлаа. 

Харин  Г.Болор-Эрдэнийн хувьд Ази тивийн АШТ-д гурван дараалан түрүүлж, жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнээс К 43 ангиллын 61 кг-д Ц.Даваачулуу мөнгөн медаль, К 42 ангиллын 61 кг-д Б.Шинэбаяр хүрэл медаль тус тус хүртжээ.

Д.Өлзий 
Related news