Байт сурын өсвөр, залуучууд УАШТ-д өрсөлдөж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орхон аймагт байт харвааны 2017 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.
Уг тэмцээн нь 1980 оны олимп наадамд байт сурын төрөлд эх орноо төлөөлөн оролцож байсан олон улсын хэмжээний мастер Ц.Базарсүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж байна. Тэрбээр сүүлийн долоон жилийн турш уг тэмцээнийг ивээн тэтгэж байгаа юм. Тэмцээний нээлтийн ёслолд аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Дэлгэрбаяр, Засаг дарга Д.Батлут, ОХУ-аас Эрдэнэт хотод суух Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич зэрэг албаны хүмүүс оролцож тамирчдад баяр хүргэж, амжилт хүсэв.
Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 8 байгууллагын 70 орчим тамирчин өсвөр үе, залуучууд, бага насны ангилалд цэц мэргэнээ сорих юм. Байт сурын спортын хэрэглэл материал нь өртөг өндөр учраас энэ спортоор хичээллэгсдийн тоо харьцангуй цөөн байдаг. Өнөөдрийн байдлаар байт сураар тогтвортой хичээллэж буй 100 гаруй тамирчин байгаа.
Дашрамд сонирхуулахад, 2016 онд Бразилд болсон олимпийн наадамд байтын сурын төрлөөр манай улсаас нэг тамирчин оролцож байв.

Д.Өлзий