Шагайн харваанд 558 харваач цэц мэргэнээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2017-07-10 13:57:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн үндэсний баяр наадмын шагайн харваан тэмцээн өнөөдөр эхэллээ.

Шагайн харваанд Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв, Орхон, Дархан, Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Булган, Хэнтий, Улаанбаатар хотын нийт 62 багийн 558 харваач цэц мэргэнээ сорьж байна. Энэ жилийн харваанд Даяар дуурсах Дархан мэргэн 2, Үлэмж дархан мэргэн 48, Дархан мэргэн 32, Гарамгай мэргэн 31, Хошой мэргэн 29, Монгол улсын мэргэн 44, Харьшгүй мэргэн 24, Аймгийн гоц мэргэн 132 оролцож байгаа юм.

Нийт харваачдын 63.2 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байгаа нь энэ жилийн наадмын нэг онлог бөгөөд шагайн харвааг сонирхон хичээллэх залуусын тоо нэмэгдэж буйн илрэл гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Ч.Ариунболд
Related news