“Дэлхийн цом”-ын тэмцээнийг Оросын их мастерууд тэргүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 100 буудалт даамын "Дэлхийн цом"-ын нээлттэй тэмцээн Монголд анх удаа энэ сарын 21-27-нд болж, шилдгүүдээ тодрууллаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өчигдөр болсон сүүлийн ес дэх өргийн тоглолтыг сонирхож, Монголын даамын холбооны удирдлагуудтай уулзаж, санал солилцов. Уулзалтын үеэр тэрбээр оюуны спортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-аар батлагдсан Биеийн тамир, спортын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд спортын мэргэжлийн холбоодыг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
Тус тэмцээнд ОХУ, Монгол зэрэг нийт есөн орны 58 тамирчин оюун ухаанаа сорьжээ. Тэмцээний дүн гарахад оросын их мастерууд эхний гурван байр эзлэв. Эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын тамирчин, дэлхийн 10 удаагийн аварга Алексей Чижов тэргүүлж, удаах байранд А.Гитманский, И.Трофимов нар шалгарчээ.
Харин эмэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын их мастер А.Идрисова, М.Ноговицына нар I, II байрт шалгарч, 2017 оны улсын аварга, спортын мастер Е.Ариунзаяа хүрэл медалийн болзол хангалаа. Манай тамирчид энэ удаагийн тэмцээнд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлджээ.
Тухайлбал, “Дэлхийн даамын холбоо”-ны мастер Ч.Хашчулуун, дэлхийн чансааг тэргүүлэгч, олон улсын их мастер Александр Георгиевтай тэнцсэн өргийг мэргэжилтнүүд ихээхэн онцолсон байна.

Ж.Болор