Үндэстэн хоорондын хурцадмал байдал газар авах аюул байгааг тэмдэглэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /ТАСС/. Оросын зарим бүс нутагт үндэстэн хоорондын хурцадмал байдал даамжрах аюул байна гэж ОХУ-ын Дотоод хэргийн сайд Владимир Колокольцев мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.
"Гэмт хэрэг үйлдсэн цагаачдын тоо 9 хувиар буурч, нийт гэмт хэргийн тоонд ийм төрлийн гэмт хэргийн эзлэх хувь 4 хувиас хэтрэхгүй байгаа хэдий ч зарим бүс нутагт үндэстэн хооронд үүссэн хурцадмал байдал газар авах аюултай байна” гэж лхагва гарагт Владимир Колокольцев ОХУ-ын Төрийн Думын хуралдаанд засгийн газраас мэдээлэл хийдэг цагаар үг хэлэхдээ мэдэгджээ.

Харилцан визгүй зорчих гэрээтэй орнуудаас ОХУ-д 30 хоногоос илүү хугацаагаар ирж байгаа гадаадын иргэдийн гэрэл зураг болон хурууны хээг заавал авч байх асуудлыг Дотоод хэргийн яам анхааралдаа авч ажиллахыг зорьж байна гэж тэрбээр тэмдэглэсэн байна.
Э. Аянзаяа