Ирвэст сансрын дохиололтой хүзүүвч зүүв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
batsaikhan@montsame.mn
2015-11-20 13:00:09

Монгол, ОХУ-ын байгаль орчны судлаачдаас бүрдсэн баг 10 дугаар сарын 26-наас энэ сарын 16 хүртэл Увс аймгийн сагил суманд ажиллаж Цагааншувуутын дархан цаазат газарт нэгэн ирвэс барьж сансрын дохиололтой хүзүүвч зүүв.

39 кг жинтэй уг ирвэсийн цуснаас дээж авч, биед нь бүх төрлийн хэмжилт хийжээ. Монгол ирвэсэнд хүзүүвч зүүж буй хоёр дахь тохиолдол нь энэ юм байна. Эрдэмтэд судалгаанд нэмэр болох амьд мэдээлэл дамжуулах ирвэсээ "Оргил" гэж нэрлэсэн аж.

Ж.Батсайхан

 

Related news