“Ард санхүүгийн нэгдэл”-ийн хөрөнгө оруулалтын багц 51.6 хувийн өсөлт үзүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Ард санхүүгийн нэгдэл” 2017 оны үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд тайлагналаа.
Тус нэгдлийн бүтцэд “АРД даатгал”, ББСБ болох “АРД кредит”, хувийн тэтгэврийн “АРД лайф” сан, үнэт цаасны “АРД секюритиз”, хадгаламж зээлийн “АРД Актив” хоршоо, “Хөрөнгө оруулагч Үндэстэн” болон “Монгол шуудан” ХК зэрэг олон компани нэгдэн ажиллаж байна.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн нийт хөрөнгө 39.4 тэрбумээс 49.6 тэрбум төгрөгт хүрчээ. Хөрөнгө оруулалтын багц 25.6 тэрбумаас 38.8 тэрбум болсон нь 51.6 хувийн өсөлт аж. Компанийн нэгдлийн хувьд банкны зээлээс бүр мөсөн чөлөөлөгдөж, иргэдээс бондын эх үүсвэрийг хаалттай хүрээнд татан төвлөрүүлэх туршилтыг амжилттай гүйцэтгэж, Ард санхүүгийн нэгдэл болон Ард Кредит ББСБ хоёр дахь зах зээлд анхны бондоо амжилттай гаргасан байна. “Хөрөнгө оруулагч Үндэстэн” ХК-ийг Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаалах зөвшөөрөл авч арилжаалснаар хувьцааны ханш 1000 төгрөгөөс 1858 төгрөгт хүрчээ. Ард санхүүгийн нэгдлийн дэргэдэх Хөрөнгө оруулагч үндэстний хувьцаа эзэмшигчдийн тоо 900 давж, нэгж хувьцааны үнэ 1800 төгрөг болж өссөн байна. Түүнчлэн "Хөрөнгө оруулагч үндэстэн" өнгөрсөн 2 жилийн хугацаанд зах зээлээс 1.8 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ.

Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг ярихдаа, "12 дугаар сарын 15-ны өдөр Хөрөнгө оруулагч Үндэстнийг Жинст Увс компанитай нийлүүлэх замаар хувьцааг нь олон нийтэд чөлөөтэй арилжаалж эхэлсэн. Харин 2018 онд бид Ард Санхүүгийн Нэгдлийг "Хөрөнгө Оруулагч Үндэстэн"-тэй нэгтгэх ажлыг гүйцэтгэнэ. Хамтдаа хамгийн хүчирхэг банк, санхүүгийн нэгдэл болж, өргөжин хөгжих зорилгыг дэвшүүлэн шилдэг технологийг дайчилсан шилмэл мэргэжилтнүүдийг ажиллуулсан. "Ард банк-Зөв банк"-ыг байгуулах ажилдаа ханцуй шамлан орлоо. Манай Ард санхүүгийн нэгдэл банкны бүх үйлчилгээг иргэдэд үзүүлж байна” гэлээ.

Мөн “Монгол шуудан”-гийн хувьцаа өссөн нь тус нэгдлийн нийт үнэлгээнд хамгийн их нөлөөлснийг удирдлагууд тодотгов.
“АРД даатгал” нь даатгалын компаниудаас Монголдоо анх удаа хувьцаагаа гаргасан нь анхны тодхиолдол аж. Түүнчлэн "Ард кредит" ББСБ-ын хувьд зах зээлд хамгийн бага хүүтэй санхүүгийн үйлчилгээг санал болгож ажилласан бөгөөд оны эцэст анх удаа хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашиг тараажээ. Тус байгууллага нь 2017 онд 658 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Түүнчлэн Ард кредит нэртэй карт гаргаж үйлчлүүлэгчийнхээ гарт хүргүүлжээ. Үүнээс гадна "Ард даатгал" компани өндөр ашигтай ажилласан бөгөөд хувьцаагаа гаргахаар зэхэж буй аж.
2017 онд "Ард Бит" нэртэй шинэ компани байгуулан Биткойныг анх удаа Монголд шууд авах боломжийг нээж өгсөн байна. Өнгөрсөн 12 дугаар сард "Крипто Үндэстэн" форумыг зохион байгуулж, Цахим криптовалютын багцад хөрөнгө оруулалт хийсэн юм. Тэрхүү багц оны сүүлчээр 250 хувийн өсөлтийг үзүүлсэн бол 12 дугаар сард "Крипто Үндэстэн" нэртэй Монголын анхны хаалттай крипто хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулжээ.

Б.Заяа
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days