Дэлхийн банкны мэргэжилтнүүд орон нутгийнхантай санал солилцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 14:01:47

Дэлхийн банкны мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, судалгааны зөвлөх Г.Гансүх нар "Байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлого хэрэгжилт, хэтийн төлөв цаашид сайжруулах хэрэгцээ" сэдэвт уулзалтыг Баруун-Урт хотод хийжээ.  

Энэхүү уулзалтаар орон нутагт байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлого хэрэгжилт, талуудын оролцоо, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын асуудлаар харилцан санал бодлоо солилцож, дэлхийн банкны байгаль орчин, нийгмийн хамгааллын бодлогын талаар тодорхой мэдээлэл өгсөн байна.

Уулзалтад аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Орон нутгийн өмчийн алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Эрүүл мэндийн газар, Мэнэнгийн талын сав газрын хамгаалалтын захиргаа, Баруун-Урт сумын Засаг даргын тамгын газрын  удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцжээ. 

Г.Сүхээ

 

 

Related news