Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
gantuya@montsame.mn
2015-11-28 10:56:52

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшиж, зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж явган шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хүрэн бэлчир,  Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халхголын саваар  13-18 градус,  Хэнтийн уулс ,Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газар,  Дорнод, Дарьгангын тал нутгаар 7-12 градус хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

Улаанбаатарт өнөөдөр үүлшиж, цас орохгүй, салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус хүйтэн байна. Баруун аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 11-16 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 23-28 градус, бусад нутгаар 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 11-16 градус хүйтэн байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Н.Туяа

 

 

Related news