Өрх гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэхээр замдаа гарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн удирдлагууд тавдугаар сарын 02-08-ны өдрүүдэд сумдын иргэд, өрх гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэж ажиллахаар өнөөдрөөс замдаа гарлаа.
Тус аймаг 2018 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан бөгөөд энэ хүрээнд тавдугаар сарыг "Гэр бүлд төрийн үйлчилгээг хүргэх сар" болгон ажил өрнүүлж байгаа юм.
Эхний ээлжинд Хэнтий аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан Баянмөнх, Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумын 12 багт, аймгийн Засаг дарга Н.Ганбямба Баянхутаг, Галшар, Бор-Өндөр, Дархан сумын 19 багт, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын 12 багт тус тус ажиллахаар төлөвлөжээ.
Мөн тавдугаар сарын 21-29-ний өдрүүдэд Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага, Дадал, Батноров, Норовлин, Баян-Овоо, Хэрлэн сумын 45 багт ажиллах юм байна.
Хэнтий аймаг 18 сум 5 тосгон 88 багтай.

Д.Одонтунгалаг