Байгаль орчны шилдгийг шалгаруулах уралдаанд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:19:18

Байгаль орчны тулгамдсан сэдвийг сэтгүүлзүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндсөнөөр уг асуудлын шийдэлд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулах, сэтгүүлчдийг хөхүүлэн дэмжиж, урамшуулах зорилго бүхий “Байгаль орчны сэтгүүлзүйн 2015 оны шилдэг бүтээл” шалгаруулах уралдаанд Сүхбаатар аймгийн SB телевизийн найруулагч Ц. Энхбаатарын “Элгэн чулуу битгий түү ээж чинь үхнэ шүү” бүтээл орон нутгийн төрөлд тэргүүн байр эзэлжээ.

Тэрээр: Элгэн чулуу ээжийн үнэтэй, атга шороо аавын үнэтэй, эх орон газар шороо гэдэг аав ээжийн дайтай үнэт эрхэм зүйл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх хэрэгтэй гэсэн санааг энэхүү бүтээлдээ тусгажээ.

SB телзвиз нь ийнхүү улсын чанартай томоохон тэмцээн уралдаанаас 3 дахь удаагаа шагналт байранд шалгараад байгаа нь энэ юм.

Тус уралдааныг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Англо Американ, Хэвлэлийн хүрээлэн хамтран зохион байгуулсан байна.

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Related news