Аймгийн залуучууд алаг бөмбөгөөр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 10:15:14

Аймгийн Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байгууллагын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын хоёр өдөр Баруун-Урт хотод боллоо.

“Спиртлэг бус спортлог залуус” уриан дор зохион явуулсан уг тэмцээнд  аймгийн төвийн  27 багийн 200-гаад тамирчин оролцсоноос  аймгийн ЗДТГ-ын эрэгтэй, “Дөрвөлж” ОНӨҮГ-ын эмэгтэй баг тэргүүн байр эзэлж, ХААН банкны эрэгтэй, МСҮТ-ийн эмэгтэй, Баруун-Урт сумын ЗДТГ-ын  эрэгтэй, ХАС банкны эмэгтэй баг удаах байрт  шалгарсан байна. Багийн дүнгээр ХААН банкныхан  шалгарч шилжин явах цомыг 2 дахь жилдээ өөртөө хадгалахаар болжээ. Энэ жилийн тэмцээнийг “Дижитал фото” төв ивээн тэтгэжээ. 

Г.Сүхээ

Related news