Сар бүрийн эхний даваа гарагт мэдээлэл хийж байхаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЗДТГ-аас сар бүрийн эхний даваа гарагт удирдах ажилтны “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулж байхаар боллоо.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 01, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016 оны “Ажлын хариуцлага, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 тоот албан даалгаврууд болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Хариуцлагын жил” болгон зарлах тухай 32 тоот тогтоолыг тус тус үндэслэн энэхүү удирдах ажилтны “Мэдээллийн цаг” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. Өнөөдөр буюу 7-ны өдөр болсон тус арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь төр төсвийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, харилцан туршлага солилцох, мэдээ мэдээллийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа аж. Эл удирдах ажилтны “Мэдээллийн цаг”-аар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс, Алтанбулаг чөлөөт бүсийн захирагчийн алба тус тус мэдээлэл хийлээ.

Ч.Отгонцэцэг