Б.Батбаяр: Өнгөрсөн онд Увс аймагт ирсэн жуулчдын тоо өмнөхөөсөө хоёр дахин өссөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяртай аялал жуулчлалыг хөгжүүлэх жилийн хүрээнд хийгдсэн ажлын талаар ярилцлаа.
-2017 оныг Увс аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэх жил болгосон. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Өнгөрсөн хоёр жилд Байгаль орчны чиглэлээр болон аялал жуулчлалын чиглэлээр олон талт ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан гол зорилтуудын нэг нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал байсан. Тиймээс манай байгууллага энэ зорилтыг хэрэгжүүлж, бодит үр дүнг бий болгохын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан. Тухайлбал, сүүлийн хоёр жил “ITM-MONGOLIA” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн худалдаанд өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо. Энэ жил тус үзэсгэлэнд Увс аймаг, ОХУ-ын Тува улстай хамтран оролцсоноороо онцлог байлаа. Мөн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчид, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын төлөөлөл гээд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй очсон. Энэ үеэр аймгийнхаа брэнд бүтээгдэхүүнийг танилцуулах, орон нутгийн жуулчны баазууд үйл ажиллагаагаа сурталчлан жуулчин авах гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ хот орчмын жуулчны баазуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах аяллыг зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн үеэр Увс аймаг “ITM-2019” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түншлэгч аймгаар сонгогдож хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, батламжаа гардан авсан. Ингэснээр Увс аймгийг олон улсад сурталчлах, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх нэгэн томоохон боломж нээгдсэн. Мөн түүнчлэн аймгийн “Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлуулсан, олон улсын томоохон үзэсгэлэн болох БНХАУ-ын Шандон мужын Жинан хотод зохион байгуулагдсан Аялал жуулчлалын үзэсгэлэн, ОХУ-ын Томск хотын “Сүхний баяр” зэрэг үзэсгэлэн худалдаанд оролцож аймгаа сурталчлах ажлуудыг зохион байгуулсан. Ийнхүү 2016 онд ирж байсан жуулчдын тоо өнгөрсөн 2017 онд хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь аялал жуулчлалыг дэмжих жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны бодит үр дүн гэж үзэж байна.
Жуулчдын сонирхлыг татах, аймагтаа ирүүлэх гэдэг нэг хэрэг, ирсэн жуулчдын аюулгүй байдлыг хангах, сэтгэл хангалуун аялуулах, дахин ирүүлэх сэдэл төрүүлэх нь тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн тулгуур хүчин зүйл юм. Иймд манай аймаг Германы хамтын ажиллагааны нийгэмлэгээс /GIZ/ хэрэгжүүлж байгаа “Монгол улсын тогтвортой аялал жуулчлал” төсөлтэй хамтран Улаангом хотод аялал жуулчлалын “Гэр” мэдээллийн төв, мөн Дэглий цагаан Нисэх онгоцны буудал дээр “Мэдээллийн булан” байгуулсан. Гэр мэдээллийн төв маань 21 аймагтаа анхдагч дэвшилтэт ажил болсон бөгөөд энэ сарын 15-аас тогтмол ажиллана. Тус мэдээллийн төвөөс жуулчын бааз, амралтын газруудын танилцуулга, хөтөч хийх хүмүүсийн мэдээлэл, газрын зураг, брошур зэргийг авах боломжтой юм. Мөн англи, орос хэл дээр мэдээлэл авах боломжтой www.uvstourism.com аялал жуулчлалын цахим хуудсыг ажиллуулахаар төлөвлөж байна.
-Аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжиж байгаа гэлээ. Тус төслийн талаар мэдээлэл өгөөч?
-Монгол, Тайланд, Герман улсын 3 талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын тогтвортой аялал жуулчлал, хүртээмжтэй эдийн засаг” төсөл Увс, Баянхонгор, Сэлэнгэ аймгуудад хэрэгжиж байна. Энэхүү төсөл нь Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг /НИТАЖ/ хөгжүүлэхээр зорьж байгаа бөгөөд өнгөрсөн 3 дугаар сард Тайланд улсад зохион байгуулагдсан уг төслийг орон нутагт хэрэгжүүлэх багийг чадавхжуулах, туршлага судлуулах зорилготой 14 хоногийн “Сургалт аялалд” манай аймгаас таван хүн хамрагдаад ирлээ. НИТАЖ-ыг хөгжүүлэх хүрээнд манай аймгийн гурван суманд нутгийн иргэдийн нөхөрлөл байгуулах, эдгээр нөхөрлөлүүд нь нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, өөрийн амьдарч буй орон нутгийн онцлогт тулгуурлан хэрхэн жуулчдыг татах, аялал жуулчлалыг хөгжүүлж болох талаар судлан, бэлтгэл шатандаа явж байна. Энэ сарын сүүлчээр уг төслийн нээлт Улаанбаатар хотноо албан ёсоор болох юм.
-Өнгөрсөн жил хийгдсэн гол ажлуудаасаа нэрлээч?
-2017 он бол манай байгууллагын хувьд амжилт бүтээлээр дүүрэн он байсан. Тухайлбал, БОАЖЯ-аас зарласан “Цэвэр сайхан орчин” аяныг аймагтаа амжилттай зохион байгуулж, улсын хэмжээнд 2-р байранд шалгаран 12 сая төгрөгөөр шагнуулсан байгаа. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газартай хамтран “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг зохион байгуулж, баруун аймгуудаасаа 2-р байранд шалгарч гурван байгаль хамгаалагчаа мотоцикльтой болгосон. Түүнчлэн Ирвэсийн фестивалийг Увс аймагтаа анх удаа зохион байгуулж, баруун таван аймгийн болон ОХУ-ын Тува улс, Горный Алтайн төлөөлөл зэрэг 300 орчим сурагчдыг хамруулсан. Энэ бүх ажлынхаа үзүүлэлтээр манай хамт олон улсад БОАЖ-ын салбарын хэмжээнд 2-р байр эзэлсэндээ баяртай байгаа.
-Увс аймгийн урлаг, соёлын өдрүүд ОХУ-ын Тува улсад болох гэж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Тиймээ. Энэ 5 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд ОХУ-ын Тува улсын нийслэл Кызыл хотод Увс аймгийн урлаг, соёлын өдрүүдийг зохион байгуулахаар болсон. Энэ хүрээнд Худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал болон хамтын ажиллагаа, Урлаг, соёл, Спорт гэсэн ерөнхий 3 чиглэлээр олон арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Тухайлбал, хил орчмын аялал жуулчлал форум, дугуй ширээний уулзалт, Эв мод нийлүүлэх ёслол, Увс аймгийн “Ойрад” ХЖТ-ын уран бүтээлчдийн тоглолт, Үндэсний бөхийн барилдаан гэх мэт үйл ажиллагаа болно. Мөн манай аймгаас зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралтын газар, гар урчуудын төлөөлөл болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ сурталчлах юм. Өнгөрсөн онд Боршоо боомтоор орж ирсэн иргэдийн тоо 80 мянгад хүрсэн. Энэ нь Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Тува улстай бүх талаар хамтарч ажиллах, хил орчмын аяллыг зохион байгуулах таатай боломж олгож байна.
-Танд баярлалаа.

Б.Батхүү