“Маргад” дээд сургууль сургалтанд ашиглах АН2 онгоцтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Байгаль экологи, аялал жуулчлалын чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг “Маргад” дээд сургууль сургалтын зориулалтаар ашиглах зорилгоор АН2 онгоцтой боллоо.
Уг онгоц нь 1947 онд ОХУ-д үйлдвэрлэгдэж 1956 онд Монголд орж ирсэн байна. Үүнийг хөдөө аж ахуй болон гамшиг, ослын үед авран хамгаалах, хүн тээвэрлэх зориулалтаар ашиглаж байсан аж. Мөн Монгол Улсын үе, үеийн нисгэгч, инженерүүд уг онгоцонд дадлага, сургуулилтаа хийж байсан гэнэ. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат нисгэгч Р.Батнасан, Н.Төмөртогоо, С.Жанар, С.Тамир нар уг онгоцноос ажлын гараагаа эхэлж байсан түүхтэй ажээ.
“Маргад” дээд сургууль нь уг онгоцыг оюутнуудынхаа инженер сэтгэлгээг хөгжүүлэх, техник, тоног төхөөрөмжийг ашиглахын тулд бодит дадлага, сургуулилт хийх зорилгоор лабораторийн чиглэлээр ашиглана. Уг онгоцыг “Монголын Улсын инженер, техникийн ажилтнуудын зөвлөл”-өөс өгсөн байна. АН2 онгоцыг АНУ-д ашиглаж буй техник, тоног төхөөрөмжөөр шинэчилсэн аж. Тодруулбал, 150 ам.долларын өртөг бүхий техникийн шинэчлэлт хийсэн гэж “Маргад” дээд сургуулийн захирал Ц.Эрдэнэчулуун хэллээ.

Б.Оюун-Эрдэнэ