Мал төллөлт 42.16 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-21 20:29:08
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Орхон аймагт өнөөдрийн байлаар 23 мянга 916 мал төллөөд байна. Энэ нь төллөх малын 42.16 хувь юм. Төл бойжилт 95 хувьтай байна” гэж Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт мэдээллээ. Энэ хавар тус аймагт 56 мянга 726 мал төллөнө.
Энэ жил цас их орж олон мал хорогдсон, хавар малын гоц халдварт шүлхий өвчин гарсан гээд олон шалтгаан нөхцөл байсан ч малчид эх малыг сайтар тордсоны үр дүнд төл бойжилт сайн байна гэж тэрээр мөн дүгнэн хэлсэн юм.
Орхон аймаг 130 гаруй мянган толгой малтай. Малчдын дийлэнх нь Булган аймгийн Орхон, Хангал, Бугат суманд өвөлжиж, хаварждаг. Иймд  орон нутгийн зүгээс малчдаа байнга эргэж тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэх, өвс, тэжээл дөхүүлэх, зам харгуйг нь хүн мал зорчиход саадгүй болгож цэвэрлэдэг байна.
Б.Оюун-Эрдэнэ
 
 

Related news