Булган аймагт хөгжүүлэх боломжтой аяллын зургаан төрөл байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-08-06 15:32:14
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт хөгжих боломжтой Байгалийн үзэсгэлэнт нутаг, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газар, соёлын биет бус өв болон эвент арга хэмжээ, рашаан ус түшиглэсэн аялал, усан аялал, ан амьтан, шувуу ажиглах зэрэг аяллын зургаан төрлийн нөөц байна гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга А.Гантөмөр ярилаа.
Сэлэнгэ, Эг, Орхон, Хануй зэрэг томоохон гол есөн сумын нутаг дамжин урсдаг учир аялагч, жуулчлагчдын сонирхол татах шинэ төрөл усан аялал хөгжүүлэх боломжтой аж.
Тус аймгийн хувьд одоогоор 125 аж ахуйн нэгж аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдний 71,0 хувь амралт, рашаан сувилал байна. Энэ нь Хануй, Хульж, Цагаан гол, Их булаг зэрэг рашаанд ирж амрагчид, “Баатар ван”, “Хульж ресорт” зэрэг сувиллын газрыг зорин ирэгсэд жилээс жилд өсч байгаатай холбоотой гэж байгаль орчин аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд үзэж байна.
М.Батжаргал

Related news