Д.Трампын зарлигт Хавайн шүүх хориг тавив
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Йемен, Умард Солонгос болон Венесуэл гэсэн найман улсын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг өнгөрсөн сард гаргасан билээ. Тэгвэл Чад, Иран, Ливи, Сири болон Йемений иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглосныг “ямар ч үндэслэлгүй шийдвэр” гэж АНУ-ын Хавай муж улсын Холбооны шүүх үзэж, энэ зарлигт хориг тавьжээ.
2806日