Р.Тиллерсон: Умард Солонгосыг тойрсон түгшүүртэй байдал даамжирч байгаад ОХУ, Хятад онцгой хариуцлага хүлээж байгаа
ВАШИНГТОН./TASS/. Орос Хятад улсууд Умард Солонгост цөмийн зэвсэг, пуужин үйлдвэрлэх эдийн засгийн боломжийг олгож байгаа ба иймд дээрх хоёр орон Умард Солонгосыг тойрсон түгшүүртэй байдал даамжирч байгаад онцгой хариуцлага хүлээж байгаа юм. Энэ тухай АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны зохих мэдэгдлийг баасан гарагт АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албанаас тараажээ.
2886日