Б.Даваасүрэн: Рио Тинто компани тэрбум модыг аврах “Эрүүл ой” төслийг хэрэгжүүлж байна
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Монгол орны ойрхог чанарыг 9 хувь буюу түүнээс дээш хувьд хүргэж, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, амьдралын чанарыг сайжруулах, ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд төр, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагын хамтын ажиллагаа, хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан Ойн салбарын үндэсний II чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Рио Тинто компанийн Түншлэл, хамтын ажиллагаа хариуцсан захирал Б.Даваасүрэнгээс тус компанийн зүгээс “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрт ямар оролцоотой байгаа талаар тодруулсан юм.
419日