Оны эхний улиралд аймгийн хэмжээнд 65 ажлын байр шинээр бий болжээ
Архангай /МОНЦАМЭ/. Архангайд оны эхний 3 сард аймгийн дүнгээр 65 ажлын байр шинээр бий болсон байна. Шинэ ажлын байрыг сумдаар үзвэл Эрдэнэмандал 2, Чулуут 5, Хашаат 3, Булган 3, Батцэнгэл 4, Эрдэнэбулган сум 45 ажлын байрыг тус тус бий болгосон бол бусад суманд шинэ ажлын байр бий болоогүй байна.
1874日