Өвлийн хүлэмжийг ашиглалтад хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-09-01 15:39:49

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Өрх бүр үйлдвэрлэгч” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 10х40 метрийн харьцаатай өвлийн хүлэмж барих ажлыг Э.Тэмүүжин захиралтай “ Ди Ти И ЭМ Строй” ХХК хийж гүйцэтгэн, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Өвлийн хүлэмж ашиглалтад орсноор хүлэмжийн аж ахуйн ажил жилийн дөрвөн улиралд байнгын ажиллагаатай байх ба 4-5 ажлын байр шинээр нэмэгдэж, Эрдэнэбулган сумын иргэдийн болон төсвийн байгууллагуудын хэрэгцээнд улаан лооль, өргөст хэмх, чинжүү, сонгино, саримс, брокли, навчит ногооны шинэ ургацыг тогтмол нийлүүлэх боломжтой болж байгаа юм.

関連ニュース