Цэцэрлэг хот доторх замыг засварлаж байна
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит 3-р хуралдаанаар төсвийг тодотгохдоо Орон нутгийн замын сангийн үлдэгдэл 377,5 сая, ОНХС-гийн 440,0 сая төгрөгөөр Эрдэнэбулган сумын төвийн засмал зам, үерийн улмаас эвдэрсэн гэр хорооллын сайжруулсан болон шороон зам, алслагдсан 6-р багийн Тахилтын давааны зам зэрэг 13 төсөл, арга хэмжээнд нийт 817,5 сая төгрөгийг зарцуулахаар баталсан.
1350日