Хөгжлийн бэрхшээлтэй болон өрх толгойлсон иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлд ажиллана
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Адъяахишиг, Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа нар “Тэгш тусгал” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Гантулга, зохицуулагч Л.Цэрэндолгор, “Иргэний нийгмийг бэхжүүлснээр орон нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн менежер М.Анхтуяатай уулзаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
1372日