СЭЛЭНГЭ: Ургац хураалтын ажилд оюутан залуусыг татан оролцуулж байна
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас намрын ургац хураалтын их ажилд дэм үзүүлэх үүднээс их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Жил бүрийн намрын ургац хураалтын үеэр хүн хүчний хомсдол байнга гарч, тухайн аймаг суманд байрлах цэргийн ангиудаас тусламж авсаар ирсэн. Энэ жилийн тухайд Сэлэнгэ аймгийн хэмжээнд 13 аж ахуйн нэгж, 730 оюутан ажиллуулах гэрээ байгуулжээ.
1073日