Бөхмөрөн суманд нийгмийн салбарынхан зөвлөлдөж байна
Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн сумдын боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудын туршлага судлах, зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 20-нд Улсын тэргүүний Бөхмөрөн суманд болж байна. Зөвлөлдөх уулзалтад Улаангом сумын Eрөнхий боловсролын I, III, V сургууль болон II, III, VI, VIII, IX цэцэрлэгүүд, Наранбулаг, Тариалан, Ховд, Завхан, Давст, Түргэн, Сагил, Өлгий, Өмнөговь сумдын боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд, Засаг дарга нар хамрагдаж байна.
2467日