Хууль бусаар тарвага агнах явдал гарсаар байна
Увс /МОНЦАМЭ/. "Байгалийн нөөц 2020" аяны хүрээнд холбогдох албаны хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдээр Цагаан бураа, Арзгар, Баруун гол орчмын газруудаар ой, чацарганы хяналт, харин Хавчуу, Урт булаг, Банзар, Цалгар, Гүйн сайр, Хөх булаг, Хужирт зэрэг газарт хууль бус ан агнуур, гар аргаар алт олборлож буй эсэхэд хяналт шалгалт хийжээ.
1749日