Хэвлэл борлуулагч О.Төмөрсанаад гутал, хувцас бэлэглэжээ
Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр буюу энэ сарын 3-ны өдөр “Увс аймгийн охид, бүсгүйчүүд” цахим группын зүгээс гишүүн бүсгүйчүүдийнхээ дунд хандивын аян санаачлан өрнүүлж, цугласан мөнгөөрөө хэвлэл борлуулагч, өндөр настан О.Төмөрсанаад өвлийн дулаан гутал хувцас болон хэрэгцээт зүйлсийг нь авч өгсөн байна.
1648日