Зээлийн хэлэлцээрүүдийг соёрхон батлуулахаар өргөн барилаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн “Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээр, Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай” ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
1762日