УИХ-ын дарга Г.Занданшатар Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад цахимаар оролцов
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Туркийн Истанбул хотноо болж буй Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад энэ сарын 7-нд цахимаар оролцож, үг хэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтад Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд болон экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг 40 гаруй төлөөлөгч оролцож байна.
1763日