Украинаас Орост авсан хоригийг сунгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ. /Ukrinform/. ОХУ-д авсан хориг арга хэмжээг 2016 оны долдугаар сарын 31 хүртэл сунгасныг даваа гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод албан ёсоор мэдэгдэнэ. Энэ тухай Украины Ерөнхийлөгч Петр Порошенко телевизийн "Интер" сувагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
“Европын Холбооны /ЕХ/ нэгдмэл байдлыг хагалан бутаргахын тулд ОХУ маш идэвхтэй ажилласан. Хориг арга хэмжээний хугацааг автоматаар сунгасанд маш олон хүн сэтгэл хангалуун байгаа. Тиймээс ч би хэлэлцээний ихэнхийг Орост авсан хоригийг Минскийн гэрээнд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйнх нь төлөө хариуцлага хүлээлгэх хэрэгслийн хувиар чухам ямар ч болзолгүйгээр үргэлжлүүлэх асуудалд зориулсан. Ингээд хоригийг ямар ч болзолгүйгээр 2016 оны долдугаар сарын 31 хүртэл сунгах шийдвэрийг ЕХ-ны Зөвлөлийн түвшинд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт гаргасан” гэж Порошенко хэлсэн байна.
Энэ шийдвэрийг Брюссель хотод 12 дугаар сарын 21-нд буюу даваа гарагт 13 цагт мэдэгдэнэ гэдгээ тэрбээр тэмдэглэжээ.
Д.Жаргал