Линдси Грэм ерөнхийлөгчийн сунгаанаас гарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРНЬЮ-ЙОРК. /BBC/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч Линдси Грэм ерөнхийлөгчийн сунгаанаас гарч байгаагаа мэдэгджээ.
“Өнөөдрөөс эхлэн би ерөнхийлөгчийн суудлын төлөөх кампанит ажлаа зогсоож байна” гэж Өмнөд Каролина муж улсаас Сенатын танхимд сонгогдсон тэрбээр дүрс бичлэгээр мэдэгдэл хийхдээ хэлжээ. Түүний мэдэгдлийг “YouTube”-д нийтэлсэн байна.
Шинжээчдийн дүгнэснээр, Линдси Грэм телевизийн мэтгэлцээний хоёр дахь шатыг амжилттай дуусгасан боловч сонгогчдоос авах ёстой дэмжлэгийг авч чадаагүйг олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Түүнийг ерөнхийлөгчийн сунгаанаас гарч магадгүй гэх мэдээлэл урьд нь гарсан байна.
Линдси Грэм ерөнхийлөгчийн сунгаанаас гарснаар Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах өрсөлдөөнд 12 хүн үлдэж байгаа юм.
Д.Жаргал