Лавров Туркийн сөрөг хүчний удирдагчтай уулзлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-24 09:51:00

МОСКВА. /NHK/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Засгийн газарт шахалт үзүүлэхээр тус улсын сөрөг хүчний, Ардын ардчилсан намын дарга Селяхаттин Демирташтай хэлэлцээ хийжээ.

Тэд хоёр талын харилцааг хэлэлцэхээр өчигдөр Москва хотноо уулзсан байна.

Сири-Туркийн хилийн ойролцоо ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөсөн асуудлыг Лавров сөхөөд, Туркийн удирдагчдын хийсэн үйлдэлд авсан ОХУ-ын хариу арга хэмжээ Туркийн олон нийтийг хамраагүй гэж мэдэгджээ. ОХУ Туркт хориг арга хэмжээнүүд авсны дотор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортлохыг хориглосон билээ.

ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг сөнөөх үед Ардын ардчилсан намын дарга Засгийн газрыг буруушааж байсан гэж Демирташ мэдэгдэв. Мөн тэрбээр, яриа хэлцээг үргэлж нээлттэй байлгаж, ардчилсан хандлагаар хоёр улсын маргааныг зохицуулах ёстой гэж мэдэгджээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган тэргүүтэй хоёр улсын Засгийн газар хоорондын маргаан газар авч байгаа энэ үед хоёр сайдын уулзалт боллоо.

Д.Нямтулга

 

関連ニュース