Мал сүрэг 160 гаруй мянган толгойгоор өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС2015 оны мал тооллогын урьдчилсан дүн гарч Увс аймгийн мал сүрэг энэ онд 164348 толгойгоор буюу 106,4 хувиар өссөн мэдээтэй байна.
Тэс сумын мал сүрэг 5622 толгойгоор буурсан ч хамгийн олон малтай сум хэвээр байна. Мөн Улаангом сумын мал сүрэг 17 мянгаар буурсан бол бусад сумдын мал сүрэг 3-20 мянган толгойгоор өссөн дүнтэй байна.
Өнгөрсөн жил Увс аймаг мал сүргээ таван төрөлдөө өсгөж 2 сая 561315 мал тоолуулж байсан бол энэ оны тооллогын урьдчилсан дүн мэдээгээр 2 сая 725663 мал тоолуулаад байна. Аймгийн хэмжээнд тэмээ 20543, адуу 97974, үхэр 156690, хонь 1334895, ямаа 1115561 тоолуулж, мал сүрэг таван төрөлдөө өсчээ.
Мал тооллогын эцсийн дүн мэдээ ирэх долоо хоногт гарах аж.
Увс аймаг Б.Батхүү