АНУ-ын оюутныг Умард Солонгос баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПХЕНЬЯН. /NHK/. Дайсагнасан үйлдэл үзүүлсэн АНУ-ын их сургуулийн оюутныг баривчилсан гэж Умард Солонгос мэдэгдэв.
Виржиниа их сургуулийн оюутан Отто Фредерик Уармбир жуулчлах зорилгоор Умард Солонгост ирсэн байна гэж тус улсын KCNA агентлаг мэдээлжээ.
Отто Фредерик Уармбир нь Умард Солонгосын эв нэгдлийг сулруулах зорилготой үйл ажиллагааг иргэдийн дунд явуулсан бөгөөд тэрбээр АНУ-ын Засгийн газрын заавраар ажилладаг гэж мэдээлэв.
Гэвч оюутныг хэзээ баривчилсан, тэрбээр юу хийсэн тухай нарийн мэдээллийг KCNA агентлаг тодорхой мэдэгдээгүй байна.
10 дугаар сард Умард Солонгост баривчлагдсан Солонгос гаралтай америк залуутай хийсэн ярилцлагыг “CNN” энэ сарын 11-нд гаргажээ. Тэрбээр АНУ-ын Засгийн газраас тусламж хүсчээ.
Д.Нямтулга