Шороон талбайг нийтийн биеийн тамирын талбай болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-14 15:20:31

Орхон аймгийн “Наран” цогцолбор сургууль Баян-Өндөр сумын Орон нутаг хөгжүүлэх сангийн 130 сая төгрөгөөр биеийн тамирын талбайтай боллоо.

Гэр хорооллын анхны сургуулиудын нэг “Наран” цогцолборт найман багийн 1400 гаруй хүүхэд сурдаг. Тэд биеийн тамирын талбай болон сургалтын техник, хэрэглэгдэхүүн байхгүйгээс хичээлдээ идэвхтэй ханддаггүй байсан гэж багш нар нь хэлж байна. Тэгвэл Баян-Өндөр сумын ИТХ-ын залуу төлөөлөгчдийн санаачилгаар 2000 м.кв талбайд сагс, гар болон хөл бөмбөг тоглох боломжтой боллоо. Мөн чийрэгжүүлэлт, хөнгөн атлетикийн талбайг тохижуулжээ. Өмнө нь эл талбайд  гүйлтийн зам л байсан гэнэ. Энэ нь шороо ихтэй байдаг тул тоглохоосоо илүүтэй шороотой холилддог байсан гэж сурагчид хэллээ. 
Биеийн тамирын талбайг “Ээлт өлгий” ХХК 45 хоногийн хугацаанд тохижуулахдаа дотоодын үйлдвэрийн барилгын материал түлхүү ашигласан байна. Уг бүтээн байгуулалтандаа гурван жилийн баталгаа өгч, хөл бөмбөгийн зүлгийг долоон жилд нэг удаа солих зөвлөгөө өглөө. 

Б.Оюун-Эрдэнэ 

       

関連ニュース
コメント