УИХ-ын гишүүд Алтайд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 11:25:40

Говь-Алтай аймагт УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Эрдэнбат нар ирж АДБ-ийн “Алтай” чуулгад иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тус аймгийн Бигэр, Бугат, Тонхил, Есөнбулаг суманд ажиллан хийж байгаа бүтээн байгуулалтын ажлуудтай танилцсан байна. Алтай хотод шинээр баригдах орон сууцны “Солонго” хороолол, 960 хүүхдийн сургууль, хаус хорооллын дэд бүтцийн бүтээн байгуулалт цэвэр, бохир усны шугам сүлжээ, авто машины засмал зам, явган хүний болон дугуйн замын гүйцэтгэлтэй танилцаж “Эрүүл ус” түгээх цэгээр орж танилцан санал бодлоо солилцлоо.  

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Баянхонгор-Алтай чиглэлийн засмал замын ажлыг эхлүүлж, Алтай-Ховд аймгийн Дарви чиглэлийн засмал замын ажлын явцтай танилцан цаашид эрчимжүүлэх,  аймаг, сум орон нутгийн хэмжээнд анхаарах асуудлын талаар холбогдох хүмүүстэй уулзан санал зөвлөгөө өгсөн байна.

 Ш.Цоодол
                                                                               

 

関連ニュース
コメント