АНУ 2018 онд биометрийн системд бүрэн шилжинэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНЬЮ-ЙОРК /Sputnik/. 2018 он гэхэд АНУ-ын бүх нисэх буудалд биометрийн /хувийн мэдээллийн/ систем нэвтэрнэ гэж Дотоод хэргийн сайд Жей Жонсон Вашингтон хотын Вудро Вильсон төвд үг хэлэх үеэрээ дурджээ.
Биометрийн систем нь тус улсаас гарч байгаа хүмүүсийн биометрийн мэдээлэл болон хурууны хээг авах юм. Ж.Жонсоны хэлснээр, Хил хамгаалах, гаалийн газар улсын хэмжээнд энэ технологийг туршилтаар хэрэгжүүлж эхлээд байна.
Биометрийн систем нь террористууд визийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой гэж энэ сарын эхээр Конгрессын төлөөлөгчдийн танхимын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Майкл Маккол хэлжээ.
Дотоод хэргийн яам даваа гарагийн Конгресст мэдээлснээр, АНУ-д хэдэн зуун мянган хүн хууль ёсоор орж ирсэн боловч визийн хугацаагаа хэтрүүлэн тус улсад байсаар байна.
Х.Сарнай