НҮБ: Африкт 1 сая орчим хүүхэд өлөн зэлмүүн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМНҮБ. /NHK/. Ганд нэрвэгдсэн Африкийн зарим нутагт байгаа тураалтай хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэхийг НҮБ-ын Хүүхдийн сан олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Ган гачгийн улмаас Африк тивийн зүүн болон өмнөд нутаг дахь нэг сая орчим хүүхэд хүнд байдалд ороод байгаа бөгөөд хэт тураалтай хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна гэж Хүүхдийн сан мэдэгджээ.
Цаг агаарын “Эль Нино” үзэгдлийн улмаас Номхон далайн зүүн хэсгийн экватор орчмын ус ширгэж байна гэж Хүүхдийн сан үзэж байна. Байдал маш хүнд байгааг тус байгууллага дурдаад, бидний ажиллагаанаас хүүхдүүдийн амь нас хамаарна гэж мэдэгджээ.
Хамгийн хүнд байдалд байгаа Этиоп улсад 87 сая долларын, Анголд 26 сая долларын, Зимбабвед 12 сая долларын тусламж үзүүлэхийг Хүүхдийн сан хүссэн байна.
Мөн Зимбабвед ус хомс байгаагийн улмаас суулгалт, булчин задрах тахал зэрэг өвчний эрсдэл газар авч байна гэж Хүүхдийн сан мэдэгдэлдээ дурдаад, хоол тэжээлийн дутагдал хүүхдийн хөгжилд ноцтой нөлөөлөхөөс өмнө яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй гэж мэдэгджээ.
Д.Нямтулга