Гойд ашиг шимт малаа шалгаруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн ХХААГ-аас жил бүрийн намар зохион байгуулдаг үржлийн шилмэл малын үзэсгэлэнд 9 сумын 120 орчим мал оролцсон байна.
Үржлийн шилмэл малыг ашиг шимээр нь ангилан тодруулахад, Баруун-Урт сумын Ч.Сүхээгийн үзэмчин үүлдрийн бүдүүн хуц, Халзан сумын Ж.Болдбаатарын төлгөн хуц, Баруун-Урт сумын Г.Азжаргалын “Баяндэлгэр” омгийн ноолуурын улаан ухна, Баруун-Урт сумын Б.Баттулгын Хар тарлан сүүний чиглэлийн үнээ, Түмэнцогт сумын Г.Энхбаатарын “Дорнод талын улаан” махны чиглэлийн үхэр гойд ашиг шимт малаар шалгарчээ.
Г.Сүхээ
コメント