Луизианад Хиллари Клинтон ялж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-06 11:28:46

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон Луизиана муж улсад болсон сунгаанд гол өрсөлдөгч Берни Сандерсийг ялсан тухай тус улсын хэвлэл мэдээллийн гол хэрэгслүүд болох Associated Press агентлаг, CNN суваг болон телевизийн томоохон компаниуд саналаа өгсөн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнг үндэслэн мэдээлжээ. Луизанад болсон нам дотроос нэр дэвшигч тодруулах санал хураалтын албан ёсны дүн одоогоор гараагүй байгаа юм.

Албан ёсны мэдээллээр, Америкийн тэргүүн хатагтай асан санал хуудсын 1 хувийг тоолсны дараа 72 хувийн дэмжлэг аваад байгаа бол Вермонт муж улсаас сонгогдсон сенатч Берни Сандерс 21 хувийн санал авчээ.

Хэрэв Клинтон ялбал тус муж улсад болсон сунгааны дүнд тэрбээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэр дэвшигчийг тодруулах намын их хурлын төлөөлөгчдөөс 51 санал авах боломжтой болно.

Бүгд Найрамдах намаас Луизана муж улсад Дональд Трамп тэргүүлж байгаа тухай Америкийн хэвлэлүүдэд мэдээлж байна.

Телевизийн CNN компанийн мэдээлснээр, Трампт намын идэвхтнүүдийн 46.4 хувь нь саналаа өгсөн байна. Түүний гол өрсөлдөгч болох Техас муж улсаас сонгогдсон сенатч Тед Круз урьдчилсан дүнгээр 21 хувийн санал авсан бол Флоридагаас сонгогдсон сенатч Марка Рубиог 20 хувь нь Огайо муж улсын захирагч Жон Кейсикийг 3.4 хувь нь дэмжжээ.

Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байна.

Д.Жаргал

関連ニュース