Тэргүүний эмэгтэйчүүдээ өргөмжлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус холбоо эхчүүдийн баяраар бүсгүйчүүдийн цуглаан зохион байгууллаа.
Цуглаанд 500 бүсгүй оролцож хөдөөний сумууд болон Өлгий сумын баг бүрээс ажил бүтээл, үлгэр дуурайллаараа шалгарсан нийт 52 эмэгтэйд хүндэт эх, шилдэг бүсгүй гэсэн хоёр өөр төрлийн өргөмжлөл хүртээлээ. Дараа нь «Мөрөөдлийн ая дуунууд» нэртэй шилдэг уран сайханчдын тоглолт зохион байгуулан олон түмэнд сонирхууллаа.
Ш.Айзаря