Улаан загалмайн байгууллагын тусламжийг малчдад хүргэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 18:02:52

Улаан загалмайн байгууллага зудад нэрвэгдэгсдэд тусламж хүртээж эхлэв. Уг байгууллагаас Баян-Өлгий аймагт 60 сая төгрөгийн үнэтэй тусламж ирүүлснийг өчигдөрөөс тарааж эхлэв.

-Тус аймгийн нийт сум, тэдний дунд 5-6 сумын малчид цасан зудын бэрхшээлийг туулсаар байгаа тул тэдгээр малчдаас олон хүүхэдтэй, 20 хүртэл толгой малтай 240 өрхийг сонгож аваад өрх бүрт сар хэрэглэх хүнсний бараа, 64000 төгрөгийн мөнгөн тусламжийг хүргүүлэн олгож эхэллээ гэж аймгийн улаан загалмайн холбооны дарга Х.Ертай мэдэгдсэн бол Сагсай сумын Засаг дарга С.Конаев аливаа гамшгийн үед харамгүй тусламж үзүүлсээр байгаа Улаан загалмайн байгууллагад сумынхаа нийт малчдын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.

Ш.Айзаря

関連ニュース