80 гаруй иргэн Төрийн дээд цол, одон медаль хүртсэнээс хамгийн ахмад нь 92 настай С.Загдсүрэн байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд/МОНЦАМЭ/ Шинэ оны босгон дээр Ховд аймгийн ИТХ,ЗДТГ Монгол Улсын Төрийн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 30-ны өдөр зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 165 дугаар зарлигаар 80 гаруй иргэн Төрийн дээд цол, одон медаль хүртлээ.
Төрийн дээд шагналыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди,
аймгийн Засаг дарга Б.Дүгэржав,
аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг, аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд нар гардуулан өгч баяр хүргэв.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор
5, “Алтангадас одон”-гоор
30, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар
20, “Цэргийн гавьяаны одон”-гоор
3, Яамны болон салбарын тэргүүн ажилтнаар
6 иргэн шагнагдав.
Төр түмэндээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн иргэдийн хамгийн ахмад настан нь
92 настай буюу Жаргалант сумын иргэн С.Загдсүрэн байсан юм.