ХОВД: Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-11-26 13:20:51

Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.  


Түүхт ойд зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслолыг өнөөдөр Ховд аймгийн төв талбайд зохион байгууллаа.


Тус үйл ажиллагаанд аймаг, сумын удирдлагууд, төр нийгмийн ахмад зүтгэлтэн, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 


Тэд Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, ололт амжилтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.


Улс тунхагласны баярыг жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд тусгай хөтөлбөрийн дагуу тэмдэглэж байна.  

関連ニュース