ХОВД: Бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Базарсад түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны арваннэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүхт ойд зориулсан бөхийн барилдаанд 64 бөх оролцсоноос аймгийн арслан Б.Базарсад түрүүлж, аймгийн заан О.Чадалбат үзүүрлэлээ.
Харин их шөвөгт аймгийн начин Т.Эрдэнэдалай, сумын заан Б.Анхбаяр нар шалгарчээ.
Энэ удаагийн барилдааныг зохион байгуулахад Ховд аймгийн ЗДТГ, Үндэсний бөхийн холбоо, Биeийн тамир спортын газар зэрэг байгууллагууд хамтран ажиллав.

Ulaanbaatar