БНХАУ-ын ӨМӨЗО-ы багш нар Архангайд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. МУБИС-ийн Архангай дахь Багшийн сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотын Отогийн Өмнөд хошуунаас 59, Шилийн гол аймгаас 1 магистрант Боловсрол судлал болон Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцаж байна. Тэд 2020 оны өвөл төгсөх юм.
Магистрантууд 4 ээлжээр хичээллэх бөгөөд одоогийн байдлаар зуны улирлын сургалт дуусч, 2 дахь ээлжийн өвлийн улирлын сургалт энэ сарын 05-аас 01 сарын 25-ны өдрийн хооронд явагдаж байна.
Эдгээр суралцагчийн дунд тооны ухааны,
дуу хөгжмийн, гар урлалын, биеийн тамирын, гадаад хэлний, монгол хэлний гэсэн мэргэжил
бүрийн багш нар байгаа ажээ. Тэд Монголд ирсэндээ сэтгэгдэл их өндөр байгаа
бөгөөд Монголын түүх соёл, нутаг оронтой танилцаад сонирхолтой санагдаж буйгаа ярьж
байв. Цаашид магистрын зэргээ хамгаалаад Монголд докторын зэрэг хамгаалах
хүсэлтэй багш нар ч байгаа гэнэ.