Ойгоос түлээ бэлтгэх нь жилээс жилд нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙАрхангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг энэ онд ойгоос 93000 гаруй м3 түлээ, 10.6 мянган м3 хэрэглээний мод бэлтгэнэ. Өнгөрсөн 2018 онд аймаг ойгоос 96.6 мянган м3 түлээ бэлтгэхээс 171.2 мянган м3 галын түлээ бэлтгэж, төлөвлөснөөсөө хэтрүүлэн бэлтгэж хэрэглэсэн байгаа юм. Энэ нь 2017 оныхоос өссөн үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, ойгоос түлээ бэлтгэх нь жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ.
Харин бэлтгэсэн модны гоожингийн
орлогоор 293.6 сая төгрөгийг төсвийн орлогод оруулсан байна. Ойн тухай хуулийн
хэрэгжилтийг хангуулах хяналт шалгалтад 723 иргэн, аж ахуйн нэгж байгууллага,
өрх хамрагдаж 18 зөрчлийг илрүүлэн 5.4 сая төгрөгийн торгууль, 11 сая гаруй төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж 70 хувийг барагдуулжээ.